Posts

Showing posts from September, 2021

2021.9-р сар. Дүүргийн болон өрхийн ЭМТ-ийн эмч нарт сургалт явуулна

Image
Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг ТББ зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр, ЭМЯ, Эрүүл мэндийг дэмжих сангийн 2021 оны сүүлийн хагас жилийн санхүүжилтээр  “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн хүнийг таних, илрүүлэх, шаардлагатай арга хэмжээ авах мэдлэг олгох сургалт” төслийг  Нийслэлийн 9 дүүргийн ЭМТ, Өрхийн ЭМТ-ийн 300 эмч нарт сургалт зохион байгуулахаар ЭМЯ-тай 2021 оны 8 сарын 16-ны өдрийн 392 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байна. Гэрээний дагуу “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн хүнийг таних, илрүүлэх, шаардлагатай арга хэмжээ авах" сэдвээр мэдлэг олгох 1 өдрийн 6 цагийн сургалтыг дүүргийн  болон өрхийн ЭМТ-ийн сонгогдсон эмч нарт 1 удаа зохион байгуулна. Сургагч багшаар - СЭМҮТ-ийн их эмч С.Мөнхтуяа, - СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулга, - ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөн байцаагч Б.Эрхэсбаатар нар хичээл зааж, - зөвлөх мэргэжилтэнээр Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийг...

Танилцуулга

Image
“ХАР ТАМХИ  МАНСУУРУУЛАХ БОДИСООС ИРГЭДИЙГ ХАМГААЛАХ НИЙГЭМЛЭГ”-ИЙН ТАНИЛЦУУЛГА Хар Тамхи Мансууруулах Бодисоос Иргэдийг Хамгаалах Нийгэмлэг (Association to  Protect Population from Drug and Opium) нь 1999 оны 4 дүгээр сарын 13-нд байгуулагдсан, 1022962 регистртэй ашгийн бус, шашны бус, нийгэмд үйлчилдэг, төрийн бус байгууллага юм. ХТМБИХН-ийн хэтийн зорилго Архи, тамхи, мансууруулах бодисгүй эрүүл орчин бүрдүүлэх, ХДХВ/ДОХ/БЗДХ-оос урьдчилан сэргийлэх, мансууралгүй улс орон, ард иргэдтэй болох, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх, хүмүүнлэг ардчилсан нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой.   ХТМБИХН-ийн зорилт 1. Нийт иргэдийн дунд архи, тамхи, хар тамхи мансууруулах бодисын хэрэглээний байдлыг тодорхойлох үнэлгээ судалгаа хийж, архи, тамхи, мансууруулах бодисын хор хөнөөл, дам тамхиталтаас сэргийлэх, эрүүл орчин бүрдүүлэхийн ач холбогдлын талаар сургалт сурталчилгаа зохион байгуулан хийж гүйцэтгэх.  2. Хүүхэд, залуучуудыг хар тамхи мансууруулах бодис...

22 жилийн ойн Мэндчилгээ

Хар тамхи Мансууруулах Бодисоос Иргэдийг Хамгаалах нийгэмлэг байгуулагдсаны 22 жилийн ойн баярын мэндийг  хүргэж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. ХТМБИХН байгуулагдсанаас  хойш эдүгээ 22 жилийн турш иргэдэд хар тамхи, мансууруулах бодисын  хор нөлөөг тайлбарлан таниулах, хорт зуршлаас сэргийлэх мэдлэг олгох,  сургалт семинар зохиох, хор хөнөөлийг бууруулахад чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох  зэргээр өөрийн орны болон гадаадын орнуудын ижил төстэй байгууллагуудтай харилцаатай ажиллаж, туршлага хуримтлуулахын зэрэгцээ иргэний нийгэмд тодорхой хувь нэмэр оруулсан томоохон төрийн бус байгууллага болж чадлаа.  Бидний  гүйцэтгэж байгаа үйл ажиллагаа улам өргөжин тэлж байгааг тэмдэглэн хэлэхэд нэн таатай байна.  Мөн өсвөр үеийн дунд архи, тамхи, мансууруулах бодис ямар их хор уршигтай талаар ухуулга, сурталчилгаа хийхийн зэрэгцээ, үе тэнгийн сургагч багш бэлтгэх сургалт семинарыг төрийн болон Глобаль сангийн дэмжлэг...