Танилцуулга


“ХАР ТАМХИ  МАНСУУРУУЛАХ БОДИСООС ИРГЭДИЙГ ХАМГААЛАХ НИЙГЭМЛЭГ”-ИЙН ТАНИЛЦУУЛГА


Хар Тамхи Мансууруулах Бодисоос Иргэдийг Хамгаалах Нийгэмлэг (Association to  Protect Population from Drug and Opium) нь 1999 оны 4 дүгээр сарын 13-нд байгуулагдсан, 1022962 регистртэй ашгийн бус, шашны бус, нийгэмд үйлчилдэг, төрийн бус байгууллага юм.


ХТМБИХН-ийн хэтийн зорилго

Архи, тамхи, мансууруулах бодисгүй эрүүл орчин бүрдүүлэх, ХДХВ/ДОХ/БЗДХ-оос урьдчилан сэргийлэх, мансууралгүй улс орон, ард иргэдтэй болох, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх, хүмүүнлэг ардчилсан нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой.  


ХТМБИХН-ийн зорилт

1. Нийт иргэдийн дунд архи, тамхи, хар тамхи мансууруулах бодисын хэрэглээний байдлыг тодорхойлох үнэлгээ судалгаа хийж, архи, тамхи, мансууруулах бодисын хор хөнөөл, дам тамхиталтаас сэргийлэх, эрүүл орчин бүрдүүлэхийн ач холбогдлын талаар сургалт сурталчилгаа зохион байгуулан хийж гүйцэтгэх. 

2. Хүүхэд, залуучуудыг хар тамхи мансууруулах бодис хэрэглэхээс урьдчилан сэргийлэх, нэгэнт хэрэглэдэг болсон хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдийн зан үйлийг өөрчлөх сургалт явуулж, хорт зуршлаас нь ангижруулах. 

3. Мансууруулах бодис хэрэглэгчдийн дунд хор хөнөөлийг бууруулахад чиглэсэн  хөтөлбөр, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, зүү тариур дамжуулан хэрэглэхийг зогсоох, ХДХВ/ДОХ/БЗДХ-оос урьдчилан сэргийлэх сургалт явуулж, ХДХВ-ийн сайн дурын зөвөлгөө шинжилгээнд хамруулж, зан үйлийг өөрчлөх сургалтууд явуулж, НА бүлэг зохион байгуулж, сэтгэл зүйн зөвлөгөө өгч,  хар тамхины хор хөнөөлийн талаархи мэдлэг боловсрол олгон,  улмаар хэрэглэхээс татгалздаг болгох. 


ХТМБИХН-ийн бүтэц, зохион байгуулалт 

Нийгэмлэг нь удирдах зөвлөл, хянан шалгах зөвлөл, гүйцэтгэх алба гэсэн бүтэцтэй.  Дархан, Эрдэнэт, Ховд, Хөвсгөл, Баянхонгор, Дорноговь, Өмнөговь, Булган, Говь-Алтай, Дорнод, Сэлэнгэ, Архангай, Говьсүмбэр зэрэг 13 аймагт салбар зөвлөлтэй. 


Нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн гишүүд

1. Удирдах зөвлөлийн дарга, тэргүүн Ж.Дагиймаа, бизнес менежер, багш

2. УЗГ Ш. Лхагвасүрэн  нийгэмлэгийг үүсгэн байгуулагч, 1972 онд УБДС-ийг төгссөн, 2009 онд Боловсрол судлалын чиглэлээр, “Монголын өсвөр үеийнхнийг хар тамхи мансууруулах бодис хэрэглэхээс урьдчилан сэргийлэх ажлын агуулга, арга зүй” сэдвээр докторын зэрэг хамгаалсан, боловсрол судлалын доктор, профессор, академич 

   shlkhagvasuren2014@yahoo.com, appdomongolia@gmail.com  Утас: 99199228

3. УЗГ Б.Нямбаяр, Хуульч, хууль зүйн магистр

4. УЗГ Н.Оюунгэрэл, нягтлан бодогч мэргэжилтэй

5. УЗГ А.Цэцэгмаа, их эмч, магистр, нөхөн үржихүйн  багш  

  

Гүйцэтгэх алба

1. Ж.Дагиймаа, Монгол улсын их сургуулийн бизнес удирдлагын анги төгссөн УЗД, тэргүүн
2. Б.Цогбадрал. орос англи хэлний багш мэргэжилтэй, хүрч очих ажилтан
3. Ш.Лхагвасүрэн, Гүйцэтгэх захирал утас:99199228,  shlkhagvasuren2014@yahoo.com
4. Ч.Алтанцэцэг, Нийгмийн ажилтан, Москвад сургууль дүүргэсэн, номын сангийн орлогч дарга хийж байсан.
5. Л.Өлзийхутаг, нягтлан бодох Санхүүгийн мэргэжилтэй 


Хянан шалгах зөвлөл

1.  Д.Азжаргал, Хуульч мэргэжилтэй, Хянан шалгах зөвлөлийн дарга
2.  Ш. Уламсайхан, Хянан шалгах зөвлөлийн гишүүн, багш,жолооч
3.  Ж. Бэгзсүрэн, Хянан шалгах зөвлөлийн гишүүн, мэдээлэл зүйч 


Салбар зөвлөлийн дарга нар

1. Надмид Цэцэгнавч,  Дархан-Уул салбарын  дарга ЭМГ-ын чанарын мэргэжилтэн
2. Цээсүрэн Цэрэнцоо,  Дорноговь салбарын дарга,  Хувийн сургуулийн багш
3. С.Хишигдэмбэрэл,  Орхон-Уул салбарын дарга, ГОК-ийн үйлдвэрт мэргэжилтэн
4. Жүгдэрийн Сүнжидмаа,  Хөвсгөл салбарын дарга “Буян” өрхийн эмнэлэгийн эмч
5. Э.Даваадорж,  Баянхонгор салбарын дарга,  Төвийн 2-р арван жилийн сургуулийн эрүүл   мэндийн багш
6. Батаагийн Оюунцэцэг, Ховд салбарын дарга, НҮЭМ-ийн их эмч
7. С.Бадгирмаа , Өмнөговь салбарын дарга Даланзадгадад ХЭАА дарга
8. Цогбадрах Сарантуяа Говьсүмбэр салбарын дарга
9. Дамдинсүрэнгийн Гэрэлмаа, Увс салбарын дарга
10. Д. Долгормаа Сэлэнгэ,  салбарын дарга,  эмнэлэг эрхэлсэн орлогч дарга
11. Т.Оюунчимэг, эм зүйч Говь-алтай салбарын дарга, Анагаахын сургуулийн багш 


Comments

Popular posts from this blog

2021.9-р сар. Дүүргийн болон өрхийн ЭМТ-ийн эмч нарт сургалт явуулна

СБД-ийн эмч нарын хүсэлтээр Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн эмч нарт сургалт явууллаа

СБД, ЧД-ийн ЭМТ, өрхийн ЭМТ-ийн эмч, мэргэжилтэнүүдэд сургалт явагдлаа