2021.9-р сар. Дүүргийн болон өрхийн ЭМТ-ийн эмч нарт сургалт явуулна

Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг ТББ зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр,
ЭМЯ, Эрүүл мэндийг дэмжих сангийн 2021 оны сүүлийн хагас жилийн санхүүжилтээр 

“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн хүнийг таних, илрүүлэх, шаардлагатай арга хэмжээ авах мэдлэг олгох сургалт” төслийг 

Нийслэлийн 9 дүүргийн ЭМТ, Өрхийн ЭМТ-ийн 300 эмч нарт сургалт зохион байгуулахаар ЭМЯ-тай 2021 оны 8 сарын 16-ны өдрийн 392 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байна.


Гэрээний дагуу “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн хүнийг таних, илрүүлэх, шаардлагатай арга хэмжээ авах" сэдвээр мэдлэг олгох 1 өдрийн 6 цагийн сургалтыг дүүргийн  болон өрхийн ЭМТ-ийн сонгогдсон эмч нарт 1 удаа зохион байгуулна.

Сургагч багшаар
- СЭМҮТ-ийн их эмч С.Мөнхтуяа,
- СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулга,
- ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөн байцаагч Б.Эрхэсбаатар нар хичээл зааж,
- зөвлөх мэргэжилтэнээр Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн доктор профессор Ш.Лхагвасүрэн нар ажиллана.

Сургалтанд оролцсон эмч бүхэнд гарын авлага, мэдээлэл сургалт сурталчилгааны материал түгээж, өдрийн хоол, завсарлагааны цайгаар үйлчилнэ. Сургалтыг танхимаар зохион байгуулах учраас ковидын халдвар хамгааллын дэглэмийг баримталж, халуун үзэх, маск зүүлгэх, ариутгагч хэрэглэн, зай барина.


Бүртгүүлэх

дараах бүртгэлийн формд бөглөж бичих таны мэдээллийг тантай холбоо барих, сургалтын асуумжийг имэйлээр илгээж харилцах, мөн сургалтанд хамрагдсаныг бататгахад хэрэглэнэ.


Бүртгэл болон цахим мэдээлэлтэй холбоотой асуултаа Ж.Бэгзсүрэн, 99861326 утсаар лавлана.


ХТМБИХНийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ш.Лхагвасүрэн

утас:  99199228 имэйл: shlkhagvasuren2014@yahoo.com


Comments

Popular posts from this blog

СБД-ийн эмч нарын хүсэлтээр Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн эмч нарт сургалт явууллаа

СБД, ЧД-ийн ЭМТ, өрхийн ЭМТ-ийн эмч, мэргэжилтэнүүдэд сургалт явагдлаа