Танилцуулга
Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг
Удирдлагын мэндчилгээ
... ХТМБИХН байгуулагдсанаас хойш эдүгээ 22 жилийн турш иргэдэд хар тамхи, мансууруулах бодисын хор нөлөөг тайлбарлан таниулах, хорт зуршлаас сэргийлэх мэдлэг олгох, сургалт семинар зохиох, хор хөнөөлийг бууруулахад чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох зэргээр өөрийн орны болон гадаадын орнуудын ижил төстэй байгууллагуудтай харилцаатай ажиллаж, туршлага хуримтлуулахын зэрэгцээ иргэний нийгэмд тодорхой хувь нэмэр оруулсан томоохон төрийн бус байгууллага болж чадлаа. Бидний гүйцэтгэж байгаа үйл ажиллагаа улам өргөжин тэлж байгааг тэмдэглэн хэлэхэд нэн таатай байна. ...
Тэргүүн Ж.Дагиймаа
Танилцуулга
Хар Тамхи Мансууруулах Бодисоос Иргэдийг Хамгаалах Нийгэмлэг (Association to Protect Population from Drug and Opium) нь 1999 оны 4 дүгээр сарын 13-нд байгуулагдсан, 1022962 регистртэй ашгийн бус, шашны бус, нийгэмд үйлчилдэг, төрийн бус байгууллага юм.
ХТМБИХН-ийн хэтийн зорилго
Архи, тамхи, мансууруулах бодисгүй эрүүл орчин бүрдүүлэх, ХДХВ/ДОХ/БЗДХ-оос урьдчилан сэргийлэх, мансууралгүй улс орон, ард иргэдтэй болох, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх, хүмүүнлэг ардчилсан нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой.
Comments
Post a Comment